Монгол-хэл-дээр

Гоулдмэн Байгаль Орчин Хамгааллын Шагналын Эзэд Байгаль Орчин Хамгааллын Зургаан Баатар 

Энэ жил 30 жилийнхээ ойг тэмдэглэж буй үйл явдлыг тохиолдууж, тус шагнал нь Чили, Хойд Македон, Либери, Монгол улс, Күүкийн Аралууд болон АНУ-ын байгаль орчин хамгааллын идэвхтэн зүтгэлтнүүдийг тодруулжээ.

ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ 2019 ОНЫ 4-Р САРЫН 29-НИЙ ШӨНИЙН 2:00 ЦАГ (Номхон Далайн Цаг), ӨГЛӨӨНИЙ 5:00 ЦАГ (АНУ-ын Зүүн Эргийн Өдрийн Цаг), ӨГЛӨӨНИЙ 10:00 ЦАГ (Гринвичийн Голч Цаг) ХҮРТЭЛ ЗАРЛАХЫГ ХОРИГЛОНО

АНУ дахь хэвлэл мэдээллийн асуудлаар: Эмили Науседа, goldmanprize@allisonpr.com, +1 408-688-7227
Европ/Нэгдсэн Хаант Улс дахь хэвлэл мэдээллийн асуудлаар: Рачел Такрэй, rachelthackray@gmail.com, +44 (0)7973 618304

САН ФРАНЦИСКО, 2019 оны 4-р сарын 29 — Гоулдмэн Байгаль Орчин Хамгаалах Сангаас өнөөдөр дэлхийн байгаль хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсан, анхан шатны идэвхтэн зүтгэлтнүүдэд олгодог хамгийн том шагнал болох Гоулдмэн Байгаль Орчин Хамгааллын Шагналын 2019 оны эздээр зургаан хүнийг тодруулан зарлаж байна.

Дэлхийн хүн ам суурьшсан зургаан тив дэх байгаль орчин хамгааллын баатруудад жил бүр олгодог Гоулдмэн Байгаль Орчин Хамгааллын Шагнал нь дэлхий даяарх байгаль хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, анхан шатны идэвхтэн зүтгэлтнүүдэд тэдний гаргасан амжилт болон анхан шатны түвшин дэх манлайллыг нь үнэлж, улмаар бид бүгдийн хүн нэг бүрийг дэлхий ертөнцөө хамгаалахад уриалан дууддаг шагнал юм.

Энэ жил мөн Сан Франциско хотноо 1989 онд иргэний хөдөлгөөний манлайлагч, филантроп үйлстэн Ричард болон Рода Гоулдмэн нарын анх санаачлан байгуулсан тус Шагналын 30 жилийн ойг тэмдэглэж байгаа юм.  Ричард Гоулдмэн нэг удаа тэмдэглэхдээ “Бид дэлхийг анх олж авснаасаа илүү дээр газар болгон үлдээмээр байна” гэжээ. Өнгөрсөн 30 жилийн туршид уг Шагнал нь дэлхий дээрүнэлж баршгүй үр нөлөөллийг үзүүлсэн билээ.  Өнөөг хүртэл энэ Шагналыг 89 улс орны 194 хүнд олгосон бөгөөд эдүгээ Дэлхийд тулгарч буй олон эгзэгтэй асуудлуудыг гаргаж ирсэн юм.

“Байгаль орчин хамгаалах талаар шинийг санаачлагч энэ зургаан хүнийг хараад сэтгэл минь маш их хөдөлж, улам их урам, зориг авч байна” гэж Гоулдмэн Байгаль Орчин Хамгаалах Сангийн Ерөнхийлөгч Сюзи Гелман хэлэв.  “Тэд хүн нэг бүр шударга бус байдлыг таслан зогсоох тал дээр амь биеээ хайрлалгүй зогсож, манлайлал шаардлагатай үед удирдан, манлайлагч болж, дэлхийг маань хорлон сүйтгэж буй хүчирхэг дайснуудыг ялан дийлсэн юм.  Энэ зургаа бол бидэнд хүн бүр Дэлхий эхийгээ хамгаалахад өөрийн гэсэн үүрэг рольтой байх ёстой гэдгийг сануулж буй энгийн боловч ер бусын хүмүүс юм.”

Шагналын эздэд энэхүү Шагналыг өнөөдөр Сан Франциско хотын Дуурийн Ордонд номхон далайн цагаар үдээс хойш 5:30 цагт зөвхөн урилгаар оролцох ёслолын арга хэмжээний үеэр гардуулна (энэ арга хэмжээг goldmanprize.org дээр онлайнаар шууд нэвтрүүлнэ). Мөн 5-р сарын 1-ний өдөр Лхагва гарагт АНУ-ын зүүн эргийн өдрийн цагаар оройн 7:30 цагт Вашингтон хотын Шинжлэх Ухааны Үндэсний Академид дараагийн ёслолын арга үргэлжлэн явагдах болно.

Энэ жилийн шагналын эзэд:

АГВААНЦЭРЭНГИЙН БАЯРЖАРГАЛ, Монгол улс
Агваанцэрэн овогтой Баяржаргал нь дэлхий дахинд тоо толгой нь цөөрч, аюулд нэрвэгдээд байгаа цасны ирвэсийн амьдрах нутаг болох Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууны 754 мянган га газрыг улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газар болгох талаар Засгийн газрын шийдвэр гаргуулан, тус байгалийн нөөц газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэрийг гаргуулахад чухал хувь нэмэр оруулсан юм.

АЛФРЕД БРОУНЕЛЛ, Либери
Байгаль орчин хамгааллын чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч Алфред Броунелл нь далдуу модны тос үйлдвэрлэгчид Либерийн халуун орны ой модыг тасдан, сүйтгэх гэж ихээхэн занал хийж байсныгхүчирхийллийн аюул бүхий нөхцөлд эсэргүүцэн тэмцэж, зогсоож чадсан юм.  Түүний явуулсан аяны хүрээнд дэлхийн маш чухал биологийн төрөл зүйлийн халуун цэгүүдийн нэг болох 207 мянган га бүхий анхдагч ойн газрыг хамгаалалтанд авч чадсан юм.  Тэрээр аюулгүй байдлаа хангах үүднээс АНУ-д түр хугацаагаар амьдарч байна.

АНА КОЛОВИЧ ЛЕСОСКА, Хойд Македон
Ана Колович Лесоска нь Хойд Македонийн Маврово Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр том усан цахилгаан станц байгуулах төлөвлөгөөнд олон улсын санхүүжилт олгохыг таслан зогсоох талаар долоон жил үргэлжилсэн аяныг тэргүүлсэн бөгөөд ингэснээр нэн ховордож буй Балканын шилүүсийн тоо толгойг хамгаалахад асар их хувь нэмэр оруулсан юм.

АЛБЕРТО КУРАМИЛ, Чили
Алберто Курамил нь Чили дэх ариун онгон Каутин мөрөн дээр хоёр усан цахилгаан станц барьж байгуулах төслүүдийгтаслан зогсооход өөрийн Мапуче бүлгийг удирдан зохион байгуулсан.  Энэ төслүүд хэрэгжсэн бол өдөр бүр олон зуун сая литр усны урсгалыг эргүүлж, эгзэгтэй экосистемд хохирол учруулж, ган, гамшиг тохиолдох нөхцлийг хурцаар нэмэгдүүлэх байсан юм.  Курамил нь 2018 онд баривчлагдсан бөгөөд одоогоор шоронд байна. Хамтран зүтгэгчдийнх нь үзэж байгаагаар түүнийг явуулсан үйл ажиллагааных нь төлөө бай болгон хорьсон байна.

ЖАКЛИН ЭВАНС, Күүкийн Аралууд
Жаклин Эванс нь Күүкийн Аралуудын далайн гайхамшигт биологийн төрөл зүйлийг хамгаалах талаар таван-жилийн аяныг тэргүүлж ажилласан юм. Түүний шаргуу хичээл зүтгэл, зохион байгуулалтын үр дүнд Күүкийн Аралууд нь “Мараэ Моана” нэр бүхий шинэ хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхэсэлсэн бөгөөд тухайн улс орны далайн бүх нутаг дэвсгэр болох 1,976,000 гаруй хавтгай дөрвөлжин километр газрыг тогтвортой удирдан хамгаалах ба бүх 15 арлыг тойрсон далайн дархан цаазат газрыг тогтоосон байна.

ЛИНДА ГАРСИА, Америкийн Нэгдсэн Улс
Линда Гарсиа нь Вашингтон муж улсын Ванкувер хотод Тесоро Сэвэж тос экспортлох терминал барьж байгуулахыг таслан зогсоох талаар орон нутгийн иргэдийн хөдөлгөөнийг зохион байгуулсан юм. Хойд Америк дахь хамгийн том тосны терминал барьж байгуулахыг зогсоосноор Гарсиа нь Хойд Дакотагаас Вашингтон руу өдөр бүр 11 сая галлон газрын тос урсах аюулыг зогсоож чадсан юм.

РЕДАКТОРУУДЫН АНХААРАЛД: Шагналын эздийн намтар, зураг болон видео бичлэгийг хүсэлтгарган авч болно эсвэл www.goldmanprize.org/pressroom сайтаас онлайнаар авч болно.

###

Гоулдмэн Байгаль Орчин Хамгааллын Шагналын тухайд
Энэхүү шагналыг 1989 онд иргэний хөдөлгөөний удирдагч, филантроп үйлстэн Ричард болон Рода Гоулдмэн нар анх санаачлан бий болгожээ. Шагналын эздийг дэлхий дахины байгаль хамгаалах байгууллага, идэвхитэн гишүүдийн сүлжээнээс нууцаар ирүүлсэн саналыг үндэслэн, олон улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн бүхий комисси сонгон шалгаруулдаг.